Пара байт харвааны ДАШТ-д өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид Чехийн Пелсин хотод маргааш эхлэх ДАШТ-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 17-24-ний өдрүүдэд болох юм. Манай улсаас Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгэ, Б.Жавхлантөгс, А.Амарбаясгалан, П.Мөнхбаатар нарын таван тамирчин, дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор өрсөлдөхөөр хилийн чанадыг ийнхүү зорилоо.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    