БАЯНХОНГОР: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-14 09:13:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал тавдугаар багийн нутаг дэвсгэр Цагаантуруутын голын “Молорын гарам” гэдэг газар ланд-200 маркын автомашинтай /5 иргэн/ үертэй гол руу орж усанд суусан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлэг ажиллаж иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.


Ойрын хоёр хоног хур бороо ихтэй байхыг УЦУОША-наас мэдээлж байгаа бөгөөд голын ай сав дагуу нутаглаж буй ард иргэд, аялагч, амрагчид үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


15-нд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нийт хугацаанд баруунаас 5-10 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.



Холбоотой мэдээ