ХЭНТИЙ: Иргэдийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалж эрчим хүч тасардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-13 15:38:10
Чингис /МОНЦАМЭ/. Иргэд жолооч нарын болгоомжгүй үйлдлээс шалтгаалан 10 удаа цахилгаан эрчим хүч тасарчээ.

Тодруулбал, иргэд жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, газар шорооны ажлыг дур мэдэн хийх, газар доорх цахилгаан дамжуулах кабель шугам, тулгуур болон дэд станцуудыг автомашинаар мөргөж гэмтээх зэрэг зөрчлүүдийг гаргадаг аж.
Иймд жолооч нар анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, иргэн, аж ахуй нэгж байгууллагууд газар шорооны ажил эхлэхээс өмнө тухайн газар доор цахилгаан дамжуулах кабель шугам байгаа эсэхийг заавал тодруулах, хяналт тавиулах зэрэг мэргэжлийн туслалцааг "Хэнтий ЦТСС"-аас авахыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ