Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг дахин хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-13 17:00:18

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сард багтан хуралдахаар болсон байна.

Наймдугаар сарын эдийн засгийн суурь  үзүүлэлтүүдээс  харахад  мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж  байгаа тул уг хурлаар бодлогын хүүг өөрчилж магадгүй гэсэн хүлээлт үүсээд буй юм.

Түүнчлэн УИХ-аар төсвийн тодотгол баталсантай холбоотойгоор мөнгөний бодлогын хүүд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч болзошгүй гэдгийг албаныхан хэллээ.

Төвбанк өнгөрсөн сард 4.5 нэгж хувиар бодлогын хүүг нэмэгдүүлж 10.5 хувь байсныг  15 хувьд хүргэхдээ төсвийн алдагдал тэлж, орлого тасалдсан, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн өгөөжийг хамгаалах зорилготой бодлого баримтласанаа мэдэгдсэн.

Б.Заяа

Холбоотой мэдээ