Пакистанд амиа золиослогч халдлага үйлджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-09-13 15:18:25

ШИНЭ-ДЕЛИ. /Sputnik/. Пакистаны Синд мужийн Шикапур хотод амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 10 хүн шархаджээ.

Лалын шашинтнуудын өргөнөөр тэмдэглэдэг “Курбан-байрам” буюу “Өргөл барих” баярын үеэр даваа гарагт хүмүүс мөргөл үйлдэж байх үед хоёр этгээд халдлага үйлдсэн гэж өнөөдөр орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Хоёр этгээдийн нэг нь өөрийгөө дэлбэлэн хоёр цагдааг шархдуулсан бол нөгөө нь хэргийн газраас зугтжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ