Ургац хураалт хэвийн явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:07:22

Энэ сарын 5-ны байдлаар нийт 72167 мян.га талбайгаас 56386 тн үр тариа, 600 га талбайгаас 1400 тн  тэжээлийн ургамал, 2036 мянган га талбайгаас 1109 тн тосны ургамал, 2467.7 мянган га талбайгаас 34066 тн төмс, 1664.8 мянган га талбайгаас 21114.7 тн хүнсний ногоог тус тус хураан аваад байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт үр тарианы хураалт 58.5 хувь, тэжээлийн ургамал 9.6 хувь, тосны ургамал 9.3 хувь төмс 86.3 хувь, хүнсний ногоо 80.1 хувьтай явагдаж байгаа ажээ. Одоогийн байдлаар ургац хураалтанд гарсан хүндрэлгүй хэвийн явагдаж байна. Энэ онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нèéò 196.8 мянган га талбайд тариалалт хийсний 153.0 мянган га талбайд үр тариа, 145.0 мянган га талбайд улаанбуудай, 7632 мянган га-д тэжээлийн ургамал, 36168 мянган га-д тосны ургамал, 2874 мянган га-д төмс, 2170 мян.га-д хүнсний ногооны тариалалт хийсэн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд