Д.Кэмерон улс төрөөс явлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-13 13:03:13

ЛОНДОН. /VOA/. Улс төрөөс холдож, шинэ амьдрал эхлүүлэхийн тулд парламентын гишүүнээс түдгэлзэж байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон даваа гарагт мэдэгдлээ.

Тэрбээр даваа гарагт ITV арилжааны телевизэд ярилцлага өгөхдөө “би энэ зунжингаа, удаан бодсоны эцэст ийм шийдвэр гаргасан” гэжээ.

“Ерөнхий сайдын албаа өгсний дараа парламентын гишүүн байх нь амаргүй. Би шинэ засгийн газарт саад болохыг хүсэхгүй байна” гэж Д.Кэмерон ярьжээ..

Их Британи Европын Холбооноос /ЕХ/ гарах шийдвэр гаргасны дараа тус холбооноос албан ёсоор гарах хэлэлцээ хийх гэж буй шинэ Ерөнхий сайд Тереза Мэй-гийн засаг захиргааны талаар Д.Кэмерон ярилцлагын үеэр дурдсан байна.

Д.Кэмерон 2010 онд Их Британийн Ерөнхий сайдаар томилогдож байсан юм. Энэ оны зургадугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар Их Британийн сонгогчдын дийлэнх нь ЕХ-ноос гарахыг дэмжсэн тул тус холбоонд үлдэхийг дэмжиж байсан тэрбээр долдугаар сард өөрийн хүсэлтээр огцорсон билээ.

49 настай тэрбээр ирээдүйнхээ тухай ярихдаа “улс төрөөс холдож шинэ амьдрал эхлүүлэхийг хүсч байна” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ