ТӨВ: Он гарсаар 97 ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-23 14:59:46

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ-т Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн зөвлөлийн II хуралдаан өнөөдөр болов.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн эхний хагас жилийн хэрэгжилт, I хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцэн дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэлүүдийг өглөө.

 


2023 оны эхний хагас жилийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 27 сумын нийт 90 төсөлд 650,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгож 97 ажлын байр шинээр бий болж, 45 ажлын байр хадгалагдлаа.

Тодруулбал,

-Аж ахуй эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд нийт 19 сумын 34 иргэнд 329,0 сая төгрөгийг олгож, 58 шинэ ажлын байр,

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд 11 сумын 18 иргэнд 131,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, 23 шинэ ажлын байр

 

-Малжуулах арга хэмжээнд Батсүмбэр, Борнуур, Баянчандмань сумын 8 өрх 16 шинэ ажлын байр бий болов.

 

-Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд 17 сумын 30 ахмадад нийт 150,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгон 45 ажлын байрыг хадгалж байна.


Эхний хагас жилд 278 иргэнийг байнгын ажлын байранд зуучилж, 550 шинэ ажлын байрыг бүртгэн баталгаажуулж, 4108 иргэнийг түр ажлын байранд зуучилсан байна.

 

Холбоотой мэдээ