ӨНӨӨДӨР: Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын
тойм:
10.00 цагт: Төрийн ордонд: Онцгой байдлын байгууллагын 19
жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль
гардуулна.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана.
11.00 цагт: "Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-г танилцуулна.
11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Онцгой байдлын албаны өдөрлөг болно.
11.30 цагт: НОБГ-т: Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойн
баярын хурал болно. Энэ
үеэр НОБГ-ын шинэ байрны нээлт
болон “Онцгой байдал эрхэлсэн
анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг гардуулах ёслол болно. Утас:8615-0069.
11.30 цагт: Нийслэлийн Баянгол дүүрэгт үүсээд буй засаглалын хямралтай холбоотойгоор тус дүүргийн ИТХ-ын АН-ын бүлгээс мэдээлнэ. Утас: 9918-2536.
12.00 цагт: ХНХЯ-ны үүдэнд: “Ээлтэй Ертөнц” ТББ ын тэргүүн Т.Туяажаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.