ӨНӨӨДӨР: "Хааны эрэлд-2023" олон улсын сургууль эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 19-ний өдөр
болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд: Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2023” олон улсын сургууль нээгдэнэ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцоно. "Хааны эрэлд-2023"-д Турк улс анх удаа оролцож байна.
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг болон ажлын хэсгүүд хуралдана.
10.00 цагт: Цаг уур орчны шинжилгээний газарт: БОАЖЯ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP), Байгаль орчны хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн дэд бүсийн хөтөлбөр (NEASPEC) хамтран “Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал зохион байгуулж байна.
10.30-14.00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Улс төрийн намын тухай хууулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.
10.30 цагт: СТӨ-нд: МУИС-ийн 78 дахь удаагийн “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
11.40 цагт: ХЭҮК-д: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх
асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн олон нийтийн сүлжээгээр гарч буй мэдээллийн талаар хэвлэлийн хурал зарлав. Утас: 9111-9838.
12.00 цагт:
Боловсролын үнэлгээний төвд: ЭЕШ-ын үр дүнг мэдээлнэ.
12.00 цагт: “Твин Тауэр”-т: “The Majesty лэйблээс олон улсын “Интро электроник” хөгжмийн наадам болох талаар мэдээлнэ.
-Монголын Хүүхдийн спортын 7 дугаар наадам болно.
-“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын ээлжит үзэсгэлэнгийн шилдэг ААН-үүдийг шалгаруулсан талаар мэдээлнэ.
-Ахмадуудын ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ.