ДАРХАН-УУЛ: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-16 08:09:09

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулж буйтай холбогдуулан аймгийн хэмжээнд 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 06.00 цагаас зургаадугаар сарын 17-ны 20.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамж гарчээ.


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүртгэл, бэлэн байдлыг хангуулж бүрэн хамруулахыг бүх шатны байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болголоо.


Мөн дээрх хугацаанд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд нөлөөлөхгүйгээр олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, урлагийн тоглолт, хурал цуглаан, бүх төрлийн соёл, спортын үйл ажиллагааг аймгийн онцгой комиссын шийдвэрээр зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ