ТӨВ: ЭЕШ-д бэлтгэх нээлттэй давтлага өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-14 16:32:04

Зуунмод /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар энэ сарын 15-ны өдөр эхэлнэ. 


Орон нутагт ЭЕШ-д бэлтгэх зорилгоор нээлттэй давтлагыг Хүмүүн цогцолбор дунд сургуулийн хичээлийн байранд энэ сарын 13,14-ний өдрүүдэд 10 судлагдахуун хичээлээр нийт 200 гаруй сурагч хамруулан зохион байгуулж байна.

 

Төв аймгийн хэмжээнд энэ онд 12 дугаар ангийг 660 сурагч төгсөж, нийт 741 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр баталгаажсан байна. 


Сурагчдын дийлэнх хувь нь математик, нийгэм, англи хэл, монгол хэлний хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Холбоотой мэдээ