“Түүхэн жүжгийн сар” үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-06 11:44:15

УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, алдартай түүхэн жүжгүүдээ тайзнаа толилуулж байна.

Энэ сарын 9-нд 18.00 цагаас Д.Намдагийн "Оролмаа Эх" үндэсний түүхэн жүжиг, 11-нд 14.00, 17.00 цагуудаас С.Жаргалсайханы "Тэмүүжин" хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, 16-18-нд Б.Лхагвасүрэнгийн  "Тамгагүй төр" эмгэнэлт түүхэн жүжгийг тус тус үзэгчдийн хүртээл болгох юм.

Тасалбарыг тус театрын билетийн кассаар, цахимаар худалдан авах бол https://www.monda.mn/#host/3 хаягаар болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж өгнө.

Байгууллага, анги хамт олноороо үзвэл 30-50 хувийн хөнгөлөлттэй аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд