KYODO: Озэки Киришима төрсөн нутагтаа зочилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-10 11:53:38

ТОКИО. /Kyodo/. Мэргэжлийн сүмогийн Нацү башёд озэки цол хүртсэн Монголын бөх Киришима төрсөн нутагтаа айлчлахаар өнгөрсөн даваа гарагт Нарита нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг зорьжээ.



Өнгөрсөн сард озэки болохоосоо өмнө Кирибаяма дэвжээний нэрээр барилдаж байсан 27 настай  Киришима цар тахлын хөл хорионы улмаас төрөлх нутаг руугаа дөрвөн жил очиж чадаагүй юм.


Хаврын тэмцээний аварга тэрбээр Монголоос төрсөн зургаа дахь, Ёкозүнагийн дараа хоёрт эрэмбэлэгдсэн бөх болж эх орондоо ирлээ.


Киришима лхагва гарагт нийслэл Улаанбаатараас зүүн тийш 700 км-ийн зайд орших Дорнод аймаг буюу төрсөн нутагтаа очсон бөгөөд түүнийг нутгийнхан нь халуун дотноор угтан авчээ.


186 см өндөр, 143 кг жинтэй Озэки Киришима зургаадугаар сарын 14-нд Японд буцаж ирнэ. 

Холбоотой мэдээ