ӨВӨРХАНГАЙ: Дулааны станцыг барихад хатуу хучилттай авто замыг 23 цэгт сэтэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-07 15:25:38

Арвайхээр /МОНЦАМЭ/. Дулааны станцын төслийн нэгж, зөвлөх болон гүйцэтгэгч компанийн багаас аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, ажлын явцыг танилцууллаа.

Одоогоор станцын барилга угсралтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулаан дамжуулах төв, дулааны шугамыг тавихад орон нутгийн чанартай автозамыг 21, улсын чанартай автозамыг 2 цэг дээр сэтлэх, мөн зарим айлын болон байгууллагын хашаагаар дайруулж тавих шаардлагатай байгааг ажлын багаас хэлж, орон нутгаас дэмжлэг хүссэн юм.



Мөн бусад цэвэр, бохир усны болон кабелийн шугам сүлжээ зэрэгцэж байгаа учраас явган хүний зам, талбай эвдэгдэх магадлалтай байгааг хэллээ. Үүнтэй холбоотойгоор Засаг даргын зүгээс ажлыг гацаагүйгээр үргэлжлүүлэхэд бүх талын арга хэмжээг шуурхай авах үүргийг холбогдох албаныханд өгөв.

Арвайхээр суманд барьж буй 34,9 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын ажил 2,1-6,0 Гкал/цагийн хүчин чадалтай 11 дулаан дамжуулах төв, 9,1 км урт дулаан дамжуулах шугам сүлжээний хамт хийнэ. 

Холбоотой мэдээ