Үерийн аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-06-07 15:12:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 7-ны өдрийн байдлаар, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хожуул, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Үенч, Бодонч, Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа, Намир, Түргэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгджээ.


Мөн Хархираа, Харбут, Идэр, Үүр гол үерийн түвшинг 5-10 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ анхаарууллаа.

Холбоотой мэдээ