ОРХОН: Ангиографийн аппаратаар 330 хүнд хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-07 14:10:00
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. БОЭТ ангиографийн аппараттай болсноос хойш 1.5 жилийн хугацаанд 330 хүнд мэс ажилбар хийжээ. Энэ нь хэрэгцээндээ таарсан тусламж үйлчилгээ гэдгийг эмч нар нь онцолж байна.

Нэг жилийн хугацаанд 113 удаа яаралтай хагалгаа хийсэн байна. Өмнө нь ийм төрлийн хагалгааг Улаанбаатар хотод хийдэг байсан бол Хангайн бүсдээ Орхон аймаг хийж байгаа нь баруун аймгийн иргэд цаг хугацаа, мөнгөө хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Мөн Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас олон үйлчлүүлэгч ирж үзүүлжээ.

Ангиографийн аппаратаар зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ болон диализийн өвчтөнд түнээл гуурс суулгах мэс ажилбар, элэгний эсийн хортой хавдрын үеийн судас бөглөх үеийн ажилбар, тархины судасны оношилгоо, мэс ажилбар хийж байна.

 

Холбоотой мэдээ