ӨВӨРХАНГАЙ: Стратегийн команд штабын сургууль эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-07 11:01:41

Арвайхээр /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулж байна.




Тус сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссын гишүүдийн хээрийн үүргэвчийн бэлтгэл бэлэн байдал, хувцасны жигдрэлтийг шалгалаа. Энэ үеэр стратегийн команд штабын сургуулийн үeд Ослын үеийн удирдлагын системээр ажиллах төлөвлөлтийн баг, ажиллагааны баг, санхүү, захиргааны багууд болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүнд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нар танхимын сургалт зохион байгуулж, Ослын үеийн шуурхай штабын сургуулийн бэлтгэл ажлын явц, анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Онцгой байдлын газраас үүрэг чиглэл өглөө.




Үндэсний хэмжээнд стратегийн команд штабын сургууль, дадлага зохион байгуулахтай холбогдуулан Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нартай хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах иж бүрэн тоноглогдсон автомашиныг иргэд, олон нийтэд танилцууллаа. 

Холбоотой мэдээ