М.Өлзий-Оршихын оноо багаа шигшээд авч үлдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-07 09:15:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын залуучуудын эрэгтэй шигшээ баг БНХАУ-ын Шаньдун мужийн Рижао Ши хотод болж буй FIBA 3X3 Ази Далайн орнуудын "U23" насны "Nations League stop4"- ийн хэсгийн хоёр дахь тоглолтоо Шинэ Зеландын шигшээ багтай хийж 21:20-иор буулган авч шигшээд шалгарлаа.

 

Тоо 19:20 болж, манайх оноогоор дутуу байхад тоглолтын төгсгөлд манай багийн холбон тоглогч М.Өлзий-Оршихын хоёр оноо "Buzzer shot" багаа ялалтад хөтөлсөн юм.

Холбоотой мэдээ