ХОВД: Ховдод арьсан цүнх урлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-05 11:09:51

Жаргалант /МОНЦАМЭ/.  Иргэн Б.Батзаяа  Ховд аймагтаа өнгөлөг, чанартай арьсан цүнх үйлдвэрлэхээр "Заяа" брэндийг үүсгэн байгуулжээ.

Үйлдвэрлэл эрхлэгч Б.Батзаяа нь сувилагч мэргэжилтэй. Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгааны сувилагчаар ажилладаг. Оёдол эсгүүрийн чиглэлээр бие даан суралцаж, сонирхлоо хөгжүүлж явна.

Тэрбээр сүүлийн 2 жил гаруй хугацаанд ажлынхаа хажуугаар "Заяа" брэндийн арьсан цүнхнүүдийг гараар эсгэж, оёж зах зээлд нийлүүлж байгаа юм. 

Ээжийнхээ оёдол эсгүүр хийх аргыг харж, хамт хийсээр өөрөө оёдолчин болсон энэ залуу одоогоор гэрийнхээ нэг өрөөг ажлын байр болгожээ. Спорт цүнх, үүргэвч гэх мэт бүх загварын цүнх урлах ажлаа өөрийн дүүтэйгээ хамтран хийдэг. Одоогийн байдлаар 3 оёдлын машин, бусад хэрэгслийг ашиглаж байгаа бөгөөд материалаа Улаанбаатар хотоос татан авч байна. 

Ховдод үйлдвэрлэсэн "Заяа" брэндийн цэвэр арьсан цүнхтэй болохыг хүсвэл 89777729 утсаар холбогдох, Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр 26 айлын орон сууцны 2 тоотод очиж захиалга өгөх боломжтой.   

Бүтээлч залуусыг аймаг орон нутаг жаахан л дэмжээд өгвөл үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөгжих боломжтой гэдэг саналыг зарим иргэн цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлж байна.   

Холбоотой мэдээ