ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 305 эх “Эхийн алдар” одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-29 14:38:34

Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эхийн алдар” одон хүртээдэг. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон, зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон зарлигаар баталгаажуулж олгодог уламжлалтай. Энэ жил аймгийн хэмжээнд 305 эх I, II зэргийн одон авлаа.




Өнгөрсөн ням гарагт Дархан сумын 18 багийн эхчүүдэд тогтсон хуваарийн дагуу “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг аймаг, сумын ЗДТГ-аас зохион байгуулав. УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ын дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал нар ёслол төгөлдөр гардуулан, эхчүүдэд баяр хүргэлээ.




Нийт одон авч буй эхчүүдийн дундаж наслалт 35-40 нас байлаа. Мөн Эхийн алдар одон авч амжаагүй ахмад үеийн төлөөлөл ч энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар одонгоо авсан юм.




Нийт 305 эх “Эхийн алдар” одон авахаас 258 нь Дархан сумын харьяат, 47 эх Шарын гол, Орхон, Хонгор сумын харьяат ажээ.

Холбоотой мэдээ