СЭЛЭНГЭ: Үерийн түвшнээс 6 см-ээр давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум орчмоор голын түвшин өнөөдрийн 08.00 цагийн байдлаар 363 см болж, өмнөх өдрөөс 76 см-ээр нэмэгджээ.
Энэ нь үерийн түвшнээс 6 см-ээр давж үерлэжээ. Иймээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчид, тариаланчдыг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.