ДОРНОД: Л.Түвшинсайхан олон улсын дуулаачдын уралдаанд түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-23 11:50:19

Чойбалсан /МОНЦАМЭ/. Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдаанд Дорнод аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Л.Түвшинсайхан түрүүллээ.

Ерөнхийлөгч Владимир Путины ивээл дор, олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулдаг дээрх уралдаан Москва хотноо болж, өчигдөр өндөрлөжээ. Уралдаанд энэ жил Хятад, Израйл, Беларус, Казахстан, Армени, Гүрж, Иран зэрэг орны 260 дуучин сүүлийн шатанд өрсөлдсөн байна.

Уралдааны дүнгээр 26-35 насны “Сонгодог дуурь”-ийн төрөл болон эх хэлнээ дуулсан сонгодог дуурийн төрөлд Л.Түвшинсайхан шүүгчдээс хамгийн өндөр оноо авчээ.  

Түүний хувьд Монгол Улсын Консерваторийг төгссөн, Дорнод аймгийн ХДТ-т найм дахь ажиллаж буй мэргэжлийн дуулаач юм. 2021 онд Чечень улсын нийслэл Грозный хотод болсон “Орфей” олон улсын мэргэжлийн дуулаачдын наадамд амжилттай оролцож, Чечень улсын Соёлын сайдын нэрэмжит шагналыг хүртэж байв. 

Холбоотой мэдээ