Ахимаг насны жолооч нар осол гаргах нь цөөн байдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-09 11:08:31

ЛОНДОН. /BBC/. 70 настай жолооч нар 17-21 настай эрчүүдийг бодвол авто тээврийн осолд 3-4 дахин бага өртдөг гэсэн судалгаа гарчээ.

Ахимаг настай жолооч нарыг ажиглаж байхад, тэд баруун тийш эргэх, эсвэл гүйцэж түрүүлэх үедээ ихэвчлэн алдаа гаргадаг байна. Харин залуучуудын хувьд хурд хэтрүүлсний улмаас осолд өртөх нь элбэг байдаг ажээ. Энэхүү судалгааны дүнг Суонси хотод болсон Их Британийн Шинжлэх ухааны фестивалийн үеэр танилцуулсан байна.

Cуонси их сургуулийн насжилтыг судлах төвийн дэд профессор Чарльз Мусселвайт-ын үзэж байгаагаар, жолоо барих үедээ алдаа гаргах нь зөвхөн ахимаг настай хүмүүст тохиолддог асуудал биш ажээ.

Жолоо барьдаг ахимаг насны хүмүүс 40-өөд насныхныг бодвол осол илүү гаргадаг ч нас залуу жолооч нартай харьцуулахад осолд өртөх нь цөөн байдаг ажээ.

Хижээл насны жолооч нар зам дээр явах үедээ бусад жолооч нарын зүгээс дарамт ирэх үед алдаа гаргах явдал олон тохиолддог гэнэ. 

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ