БАЯН-ӨЛГИЙ: Малчдад тэжээлийн дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-17 10:16:07

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 45 мянга орчим толгой мал хорогдож, хаваржилтын нөхцөл байдал хүндхэн байгаа. ОХУ-ын талаас тэжээлийн нийлүүлэлтийг багасгасан, малчдын эрэлт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч  орон нутагт малын тэжээлийн үнэ ч нэмэгдсэн.

Тэгвэл сумдаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өөр өөрсдийн тойргийн малчдад тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Тухайлбал, Ногооннуур сумаас сонгогдсон төлөөлөгч Х.Нурболат тус сумын малчдад 1500 уут, Баяннуур сумаас сонгогдсон А.Ербол, Ж.Онгар нар 1000 уут тэжээлийг малчдад үнэгүй олгож байна.

Түүнчлэн аймгийн Онцгой комисс тэжээл импортлогч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, сумдад хямд үнээр (40 кг тэжээлийг 35 мянган төгрөгөөр) тэжээл нийлүүлэх, аймгийн төвийн багуудад Аюулгүйн нөөцөөс тэжээл олгох ажлуудыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ