ӨНӨӨДӨР: Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-15 06:22:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 15-ны өдөр болох үйл явдлйн тойм:

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг хуралдана. 

10:00 цагт: Хангарди ордонд: Улаанбаатар хотын ерөнхий менежер болон төсөл хэрэгжүүлэгч нараас Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын  талаар мэдээлнэ. Утас 9916-0069.

10:30 цагт: ХНХЯ-нд:Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Европын холбооны зөвлөхүүд оролцсон "Тэтгэврийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх семинар" хэлэлцүүлэг болно. Утас: 8800-8781.

11:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаар 36,985 мэдээллийг шилэн болгож буйг мэдээлнэ. Улмаар тус мэдээллийг www.shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж байна. Утас: 9910-3830.

12:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Нийслэлийн 105-р сургуулийн 7 дугаар ангийн сурагч Бямбаагийн Одонзул, Одончимэг нар сэтгүүлчдэд уран нугаралтын үзүүлбэр үзүүлж, "ААВДАА ХАЙРТАЙ" тоглолтынхоо талаар мэдээлнэ. Ихэр охидын аав 12 жил хэвтэрт байсан бөгөөд охид Сүхбаатарын талбайд хандивын аян өрнүүлж, Төв аймгийн 7 сумаар аялан тоглолт хийгээд ирсэн талаар мэдээлнэ.

14.00 цагт: ЗТХЯ-нд: “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног” үйл ажиллагааг зохион байгуулж буй талаар ЗТХЯ, ТЦА мэдээлнэ. НҮБ-аас энэ оны 5-р сарын 15-21-нд “Урьтаж ухаар” уриан дор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног зарлаж байна. Утас: 91050-555, 8911-4447.

15:00-17.00 цагт: ЧД-ийн Гэр бүл, залуучуудын хэлтэст: "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв"-ийн нээлт болно. Утас: 8800-8781.

Холбоотой мэдээ