Швейцар улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-09 14:29:29
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Швейцарын Аялал жуулчлалын үндэсний маркетингийн байгууллага хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулжээ.


Санамж бичигт Элчин сайд Д.Гэрэлмаа, Швейцарын Аялал жуулчлалын үндэсний маркетингийн байгууллагын Хөгжиж буй зах зээл ба тусгай төслүүдийн газрын захирал Федерико Соммаруга нар 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Цюрих хотноо гарын үсэг зурсан байна. 


Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны түүх, соёл, уламжлал, байгалийн онцлогийг сурталчилсан контент, ном, сэтгүүл хэвлүүлж, харилцан сурталчилгааг идэвхжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах аж. 

Холбоотой мэдээ