ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон”-ы талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-09 07:02:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 9-ний өдөр болох үйл явдлын тойм:

08.30 цагт: “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Эрчим хүчний бодит өртөг, хэрэглээ, хэрэгцээ” сэдвээр Эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан өглөөний уулзалт зохион байгуулна.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.

11:00 цагт: Чойжин ламын сүм музейд: Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, засвар үйлчилгээ, орчин нөхцөл, шинээр барих сан хөмрөг, лабораторийн талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9191-9383, 9191-2661.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11:00 цагт: “Иргэн бол хүч” залуусын санаачилгаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-д шаардлага хүргүүлнэ.

11:30 цагт: Иргэдийн төлөөллөөс УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Говь-Алтай аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд хууль зөрчсөн асуудлаар ИТХ-ын тэргүүлэгч, зарим төлөөлөгч мэдээлэл хийнэ.

"Хангарди" ордонд:

12:00 цагт: Улаанбаатар марафон, автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 88061393.

13:00 цагт: Зайсангийн замаар том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахыг хориглох талаар мэдээлнэ. Утас: 89755575

13:00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Шилдэг сувилагч, эмнэлгийн ажилтнуудад шагнал гардуулж, алдаршуулж, талархал илэрхийлэх ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9101-4101.

18.00 цагт: “Монгол Арт галерей"-д: Яруу найрагч А.Лхагвын “Монгол зураачид-2023” номын нээлт, зураач, урчуудын нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ. 

Холбоотой мэдээ