ОРХОН: Түүврийн аргаар хийсэн шинжилгээгээр мялзан өвчин илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-08 16:59:34
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.Уртнаст цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд үхрийн арьс товруутах, бог малын мялзан, цэцэг, шүлхий өвчний тархалт нэмэгдсэн байна. Тухайлбал, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ зэрэг зэргэлдээх аймгуудад бог малын мялзан өвчин бүртгэгджээ.

Харин Орхон аймаг өнгөрсөн сард санамсаргүй түүврийн аргаар 200 гаруй малд мялзан өвчний шинжилгээ хийхэд өвчлөл бүртгэгдээгүй ч  шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг үхэр, гахайд хийж эхэлжээ. Урьдчилан сэргийлэх тарилгад 27650 үхэр, 650 гахайг хамруулахаас 57 хувьтай байна.

Мөн аймгийн Мал эмнэлгийн газраас зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах, ариутгах ажил хийж байна. Он гарсаар 1245 мал зүй бусаар хорогджээ.



Холбоотой мэдээ