Дотуур байранд 956 хүүхэд амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-07 21:08:58

Өмнөговь аймгийн хэмжээнд сургуулийн дотуур байранд 956 хүүхэд амьдарч байгаа гэж аймгийн Боловсрол соёлын газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 14 хүүхдээр илүү байгаа гэнэ. 

Мөн 200 хүүхэд нь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр сургууль болон дөрөвдүгээр сургуулийн дотуур байранд байгаа аж. "Дотуур байрыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах тал дээр сүүлийн хоёр жил санаачлагатай ажиллаж байгаа бөгөөд жил бүр 3-4 мэргэжлийн багшаар нэмэгдүүлж байгаа. Гэхдээ 15-16 жил ажилласан хэрнээ мэргэжлийн биш ч ажлын арвин туршлагатай багш нар олон бий" гэж Боловсрол соёлын газрын сургалт арга зүйн албаны  дарга Г.Шүрцэцэг ярилаа. Өмнөговь аймгийн бүх дотуур байруудаас Цогтцэций сумын "Мөрөөдөл" цогцолбор, Баян-Овоо сум, Даланзадгад сумын нэгдүгээр сургууль, дөрөвдүгээр сургуулиудын дотуур байрууд бусдаасаа давуу тохижилт сайтай юм. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ