ХОВД: Чандмань болон Алтайн өвөр говийн сумдад бэлчээрийн ургамал цухуйж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-01 18:05:34

Жаргалант /МОНЦАМЭ/.  Өнгөрөгч арав хоногт Ховд аймгийн зарим сумын нутгаар цас, бороо орсон бөгөөд салхи шуурга ихтэй байлаа.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Чандмань болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйж, бэлчээрийн ургамал цухуйлтын үе шат жигдэрсэн байна. Өөрөөр хэлбэл, өвс ургамлын өндөр нь 0-1 см байна. Их нууруудын хотгорын болон өндөр уулын бүсийн сумдад бэлчээрийн ургамал хараахан цухуйж эхлээгүй байна. Энэ нь ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн хонож, хуурайшилт их байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.


Холбоотой мэдээ