Хуульчийн өдөрлөгт прокурорын байгууллага оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-01 15:35:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон даяар тавдугаар сарын нэгэнд зохион байгуулдаг “Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөг нийслэлийн төв талбайд боллоо.


Өдөрлөгт нийслэл болон 21 аймгийн прокурорууд оролцож, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд өгч байна. Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж хүрээнд өдөрлөгийг зохион байгууллаа.  

Холбоотой мэдээ