СЭЛЭНГЭ: “Сэлэнгэ лиг-2023” 10 дахь жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-21 13:47:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сэлэнгэ лиг-2023” 10 дахь удаагийн спортын наадмын нээлтийн үйл ажиллагаа аймгийн Биеийн тамир спортын ордонд өнөөдөр боллоо.


Тус спортын наадам нь аймгийн иргэдийн дунд эрүүл зөв амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болон 10 дахь жилдээ болж байгаа юм.

 

Өмнөх есөн удаагийн спортын наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулж байсан юм.

  

Энэхүү спортын наадам нь шатар, ширээний теннис, шагайн харваа, сагсан бөмбөг, волейбол гэсэн таван спортын төрлөөр болно.

Наадамд аймгийн 17 сумын 1200 гаруй баг тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

 

“Сэлэнгэ лиг-2023” 10 дахь удаагийн спортын наадмын зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын Ажлын алба, аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ