Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-19 08:55:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 14-ний өдрийн байдлаар 27 сая эх мал төллөхөөс 8.4 сая эх мал төллөж, 8.1 сая төл бойжиж байна.


Төллөлт 30.2 хувьтай, төл бойжилт 95.8 хувьтай байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Он гарснаас хойш нас гүйцсэн маллын зүй бусын хорогдол 1.2 сая толгой болж, оны эхэнд тоолсон 71.1 сая малын 1.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Архангай (203,542), Увс (197,608), Хэнтий (117,801), Завхан (115,981), Сүхбаатар (95,425) аймаг аж. 

Холбоотой мэдээ