ДАРХАН-УУЛ: Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Хуучнаар Сум хөгжүүлэх сан буюу Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээг тогтоолоо. Энэ сарын 18-нд болсон Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдаанаар хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээ, төсөл сонгон шалгаруулах тов тогтоох, сонгон шалгаруулах хороо байгуулах, хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл байгуулах талаар хэлэлцэж баталлаа.
Нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг
хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид 50.0 хүртэлх сая төгрөг, иргэнд 30.0 хүртэлх сая төгрөг байхаар тогтоов.
Уг төсөл нь сумдад үйл ажиллагаа эрхэлж буй хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан “Хоршоог хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой ажээ.
Зээл олгох салбар чиглэлийн тухайд:
Хоол, хүнс үйлдвэрлэл:
- Хагас боловсруулсан бүтээгдэхүүн
үйлдвэрлэл
- Бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн
үйлдвэрлэл
- Хүнсний ногоо, жимс жимсгэнийн боловсруулалт
- Сав баглаа боодол үйлдвэрлэл
Ферм, Мал аж ахуйн
чиглэлийн тухайд:
- Фермерийн барилга байгууламж, тоног
төхөөрөмж
- Малын үүлдэр угсааг сайжруулах
- Малын түүхий эдийг дахин
боловсруулах үйлдвэрлэл
- Мал эмнэлгийн үйлчилгээ болон бусад гэсэн чиглэлээр хоршоо хөгжүүлэх
сангаас зээл олгох аж.