ОРХОН: Гурван байршилд дахин төлөвлөлт хийж орон сууцжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-18 14:59:20
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзаж Эрдэнэт хотод барих орон сууцны хороолол, дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. “Хот суурин газрыг дахин төлөвлөх” тухай хуулийн хүрээнд Орхон аймаг “Дахин төлөвлөлт”, “Орлогод нийцсэн орон сууц”, “Эрчим хүчний хэмнэлттэй бие даасан ногоон амины орон сууц” төсөл хэрэгжүүлж байна.

Дахин төлөвлөлтийг Цагаанчулуут, Говил, Уурхайчин багт эхлүүлээд байна. Үүнээс Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамжны 11.9 га талбайд дахин төлөвлөлт хийж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна.

Эрдэнэт хотын анхны баг Говил багт 1.3 га талбайд орон сууц барина. Энэ газарт хуучны 22 байранд 147 өрх амьдарч байгаа. Мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрахад эрсдэлтэй гэсэн дүгнэлт гараад удаж байгаа тул үүнийг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулахаар болсон байна.

Уурхайчин багт байрлах Тамир зочид буудлын урд 1,3 га талбайд автомашины 120 гарааш байсныг чөлөөлж 16 давхар, гурван блок, 150 айлын орон сууц барихаар төлөвлөөд байна.


 

Холбоотой мэдээ