СЭЛЭНГЭ: Шуурхай үнэлгээний хамтарсан баг хилийн бүсийн сумдад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-17 14:28:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгт ажилласан байна. Тэд эрүүл мэндийн тогтолцооны тандалт, халдвар илрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, эмнэлзүйн менежментийн бэлэн байдалд үнэлгээ хийжээ.


Хамтарсан баг ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан голомтын байршилтай ойр, бүс нутгийг дамнасан шилжилт хөдөлгөөн ихтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан алслагдсан хилийн шалган нэвтрүүлэх цэг болох Алтанбулаг, Сүхбаатар сум болон хил дээр ажиллажээ.  


Энэхүү шуурхай үнэлгээний багийнхан энэ сарын 11-14ий өдрүүдэд ажилласан бөгөөд багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын төлөөлөл оролцжээ.


Тус үнэлгээнд яаралтай тусламжийн болон эрчимт эмчилгээний тасаг, түргэн тусламжийн нэгжүүдийн хангамж, оношилгоо, эм, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн ажиллах хүчний нөөцийн бэлэн байдлын түвшнийг тодорхойлох.


Мөн халдвараас сэргийлэх хяналт, улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлыг тусгаарлах зэрэг эрэмбэлэн ангилалтыг зохион байгуулах. Цаашлаад төлөвлөлтийг хангах, өвчний болзошгүй дэгдэлтийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний бэлэн байдал зэргийг хамруулжээ.


Мөн “Номт хан”, “Эмнэх” өрхийн эрүүл мэндийн төвүүдийг улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, шилжүүлэх, мэдээлэх, бэлэн байдлыг хангах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэлгээнд хамруулсан байна.


Дээрх баг үнэлгээ хийхийн зэрэгцээ оролцогчдод улаанбурхан өвчний халдварыг илрүүлэх. Эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ, эмнэлзүйн менежмент, бэлэн байдал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх зэрэг үр дүнтэй тандалтын тогтолцооны ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ