СЭЛЭНГЭ: Хүчтэй салхи, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-17 13:58:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.


2023 оны 4 дүгээр сарын 16-ны 20.00 цагаас 17-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байна.


Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур шөнөдөө -4-6 градус  хүйтэн, өдөртөө +7+9 градус дулаан байна.


4 дүгээр сарын 18-22-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 19, 22-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-19-нд секундэд 9-14 метр, бусад хугацаанд  секундэд 5-10 метр байна.


Агаарын температур 19, 22-нд сэрүүсч шөнөдөө  -5-10 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна.

Холбоотой мэдээ