ОРХОН: БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш айлчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-15 16:48:05
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон худалдааны төлөөлөгч Кадыр Жейлан нар Орхон аймагт айлчиллаа.

Орхон аймаг БНТУ-ын Эдремит хоттой 2010 оноос бичил бизнес болон боловсролын салбарт хамтран ажиллаж байна.

Элчин сайд Зафер Атеш Орхон аймагт анх удаа  ирж байгаа бөгөөд тэрбээр хоёр улсын ард түмний харилцааг олон жилийн түүхтэй, маш онцгой бат бөх гэдгийг онцлон тэмдэглээд бүхий л чиглэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахад ЭСЯ болон худалдааны байгууллагын зүгээс нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. Мөн TICA буюу гадаад хамтын ажиллагааны байгууллагаараа дамжуулан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой  гэсэн юм.  
Харин Орхон аймаг арьс, шир боловсруулах үйлдвэр болон Халал аргаар монгол малын мах нийлүүлэх, боловсролын чиглэлээр хамтран ажиллах мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох, шинээр сургууль байгуулах талаар санал дэвшүүллээ.

Холбоотой мэдээ