Сирид болсон дэлбэрэлтүүдийн улмаас 50 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-06 11:42:41

ДАМАСК. /АР/. Даваа гарагт Сирид болсон 50 гаруй хүний аминд хүрсэн зургаан дэлбэрэлтийг “Лалын улс” бүлэглэлийн босогчид үйлдсэн гэж тус бүлэглэлийн “Amaq” мэдээллийн агентлаг мэдээллээ.

Өчигдөр өглөө Сирийн баруун хойд нутгийн Тартус хотоос холгүй орших газарт нэгэн автомашин дэлбэрсэн байна. Мөн тус улсын зүүн хойд нутгийн Хасака хот, нийслэл Дамаск хотын захын дүүргүүд болон бусад газарт дэлбэрэлт болжээ.

Их Британид төвтэй “Syrian Observatory for Human Rights” хүний эрхийг хамгаалах ТББ-ын мэдэгдсэнээр, дэлбэрэлтүүдийн улмаас наад зах нь 53 хүн, тэдний дотор энгийн номхон иргэд өртөн амиа алдсан байна. 

“Лалын улс” бүлэглэл амиа золиослогчдоор халдлага дэлбэрэлт үйлдүүлэх явдал олонтоо гарах болжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ