Нийслэлд ирсэн жуулчид төсөвт 60 сая ам.долларын орлого оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш буюу эхний улиралд 102 528 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувиар өсжээ.
Монгол Улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өөрмөц соёлыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг олон арга хэмжээний нэг нь “Өвлийн наадам” юм. Энэ үйл ажиллагаанд 10 мянга орчим хүн оролцож, үзэж сонирхсоны дунд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 26 жуулчин зорьж ирсэн байна. Харин манай улсын 21 аймгаас 400 гаруй, нийслэлээс 450 орчим тамирчин, сонирхогчдын тэмцээнд 500 гаруй үзэгч оролцжээ. Мөн “Бүргэдийн баяр”-т 19 бүргэдчин оролцож, 8000 орчим хүн үзсэнээс 600 гаруй нь гадаадын жуулчин байжээ. ОХУ, БНСУ, БНХАУ-аас голдуу ирсэн эдгээр жуулчны 60 орчим хувь нь Улаанбаатар хотод зочилж, нийслэлийн төсөвт 60 сая ам.долларын орлого оруулсан байна.
Нийслэлийн Аялал
жуулчлалын газрын дарга Д.Батсүх жуулчлалын үр ашгийг нэмэх чиглэлээр зохион
байгуулж буй ажлын талаар ярихдаа, “Өвлийн улиралд
ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхээр
“Шинэ жилээр Монголд” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 4500 орчим жуулчин ирсэн. Аялал жуулчлалын форум зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ,
хэлэлцээр хийж байна. Үүнээс гадна
бид БНХАУ, БНСУ, Япон, Англид болох аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд
оролцохоор төлөвлөж байгаа” гэв.
Манай улс 2019
онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин хүлээн авч байсан юм.