Бээжинг эсэргүүцэгчид Хонконгийн хуулийн төсөлд хориг тавих эрхтэй боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-06 09:13:23

ХОНКОНГ. /NHK/. Бээжинд шүүмжлэлтэй ханддаг нэр дэвшигчид Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд оролцон чухал хуулийн төслүүдэд хориг тавихад хангалттай хэмжээний суудал авч чадлаа.

Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл, ням гарагт болсон сонгуульд Бээжинг эсэргүүцэгчид Хууль тогтоох зөвлөлийн суудлын гуравны нэгээс илүү буюу 27 суудал авчээ.

Дөрвөн жил тутамд болдог уг сонгуульд 70 суудлын төлөө 289 нэр дэвшигч өрсөлджээ. Сонгогчдын ирц  58 хувьтай байсан нь түүхэн дээд үзүүлэлт аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ