ӨВӨРХАНГАЙ: Аймгийн БОЭТ-өөс зургаан гавьяат төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-01 17:37:09

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 112 эмч ажиллаж байгаагаас 98.8 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмч нар юм.


Мөн 20-иос дээш жил ажилласан эмнэлзүйн туршлагатай эмч 24 байгаа бол нийт эмчийн 51.7 хувь нь 35 хүртэлх насныхан байна. БОЭТ-өөс эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан 1, хүний гавьяат эмч 5 төржээ.  

Сүүлийн нэг жил БОЭТ-д 11.514 иргэн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн үзлэгт 159.815 иргэн хандаж, 2.595 хүнд мэс засал хийн, 1.583 эхийг төрүүлсэн байна.


Мөн төвийн 4504, алсын 63 дуудлагаар ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсний дотор алсын дуудлагаар 19 хүнд газар дээр нь мэс засал хийн амь, эрүүл мэндийг нь аварчээ. 

Холбоотой мэдээ