УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-29 17:44:19
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.


УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хэргийн материалтай танилцаж,  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн мэдээлэл, тайлбарыг сонссоны эцэст дээрх 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕПГ-ын саналыг дэмжсэн байна. Энэ тухай УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, нууцаар санал хурааж шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ