“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-28 07:35:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулах, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Парламентын сургалтын цогц хөтөлбөр”-ийг УИХ-ын Тамгын газраас батлан хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар “Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, геополитик сургалтын дэд хөтөлбөр”-ийг баталсан юм.


Уг дэд хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулах, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Парламентын сургалтын цогц хөтөлбөр”-ийг УИХ-ын Тамгын газраас батлан хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар “Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, геополитик сургалтын дэд хөтөлбөр”-ийг баталсан юм. Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалтыг энэ сарын 27-нд зохион байгуулав. Сургалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Аюулгүй байдлын эрх зүйн судалгааны төвийн дарга, доктор, дэд профессор Ц.Минжин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга, хурандаа Л.Баясгалан нар удирдан явуулсан бөгөөд сургалтад 70 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.


“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалтаар аюулгүй байдлын ойлголт, эрх зүйн орчин, Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт, онцлох үйл явдал зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Холбоотой мэдээ