"Тбилисийн Их дуулга-2023" тэмцээний 73 кг-ын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-26 17:28:07
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны цуврал "Их дуулга" тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо болж байна. 


"Тбилисийн Их дуулга-2023" тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Б.Эрдэнэбаяр  3 дугаар сарын 25-нд аваргын алтан медалийн эзэн боллоо.


Мөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУИМ Ё.Басхүү мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ. 



Тэмцээн үргэлжилж байна.

Холбоотой мэдээ