Нийслэлийн долоон байршилд бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-23 12:57:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын долоон байршилд энэ онд бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.


Тодруулбал, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам, Наадамчдын гудамжны авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр, Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 метр төмөрбетон гүүр, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 метр гүүр тавих юм.


Мөн Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам, Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам, Зайсангийн 225 метр төмөрбетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг эхлүүлээд байна

Холбоотой мэдээ