ӨНӨӨДӨР: Оросын "Ворота в Азию" олон улсын үзэсгэлэн худалдаа нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын тойм:
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10.00-15.00 цагт: МҮХАҮТ-д: Монгол-Оросын бизнес форум болно. Утас:9191-9396, 8076-8073, 9411-0375.
10.00-12.00 цагт: Тусгаар тогтнолын ордны “Сошиал хаус”-т: Эрүүл
мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд
Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт,
судалгааны албатай хамтран уулзалт
зохион байгуулна. Утас: 9910-6580, 9914-9247.
11.00 цагт: АН “4/11 мэдээллийн цаг”-аар тус намын шинээр томилогдсон намын дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг танилцуулна. Мөн хүний эрхийн асуудал, инфляц, цалин тэтгэвэрийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:9100-0017.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Хөгжлийн банкны сонсголтой холбогдуулан Б.Жаргалсайханы Бүгд
найрамдах намаас мэдээлэл хийнэ.
16.30 цагт: Улаанбаатар
дахь Русский Домд (хуучнаар Оросын
шинжлэх ухаан, соёлын төв)-д "Ворота в Азию" олон улсын 37 дахь
удаагийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгийн хүрээнд “Здравствуй,Россия” нэртэй VR платформын нээлт болно..
17.30 цагт: “Степпе Арена” мөсөн өргөөнд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно.