Орон нутагтаа гоймон үйлдвэрлэж эхэллээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 15:58:14

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Д.Сумъяа хувийн хөрөнгө оруулалт 30 гаруй сая төгрөгөөр гоймонгийн үйлдвэр байгуулж  “Сайхан лапша” нэртэйгээр худалдаалж эхэллээ.

Тус үйлдвэр нь орон нутгийн анхны гоймонгийн үйлдвэр бөгөөд 4 хүнийг тогтмол ажлын байраар хангаж хэрэглэгчдэд өдөр бүр эрүүл хүнсийг хүргэж байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэн бүтээгдэхүүнийг тогтмол чанартай үйлдвэрлэж Хөвсгөлийн брэнд болохыг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд