Алтны үнэ 2000 ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-03-20 15:24:52

НЬЮ-ЙОРК. /RT/. Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 2000 ам.доллар давсан байна. Нэг унц алтны үнэ хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд 2000 ам.долларын босгыг давж байжээ. 


Арилжааны мэдээллээс үзвэл, дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 2 010.1 ам.долларт хүрсэн байна. 


Үүний зэрэгцээ мөнгөний ханш мөн өсөж, тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 22.657 ам.долларт хүрчээ. Энэ нь 0.89 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ